Монгол Улс залуусын орон гэгддэг хэдий ч боловсролын чанар, ажил олгогчдын идэвхгүй оролцоо, төрийн байгууллагуудын уялдаа сулаас болж хөдөлмөрийн зах зээл дээр цэцгийн эмзэг дэлбээ шиг нөхцөл байдалтай тулдаг. Энэ салбарт залуусын өмнө тулгамдаад байгаа асуудлууд болон шийдлийг 68 дахь дугаараар онцолж байна. Зочдоор “Лоринет” сангийн хөтөлбөр, мэдлэгийн менежер Т.Хандсүрэн, “Зориг” сангийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Бат-Оргил, “Nitotech” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай, “Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг”-ийн ахлах мэргэжилтэн Г.Билгүүн нар уригдлаа.
#ажил эрхлэлт
#залуус
#хөдөлмөрийн зах зээл